Австралиас БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрсний чанар стандарт хангахгүй байгаа учраас нийлүүлт зогсонги байдалд оржээ

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Австралийн эрх баригчид хоёр орны хамтын ажиллагаанд үүсээд байгаа маргаанаас үүдэлтэйгээр гаргасан шийдвэрүүдээ эргэн харж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлж байгааг дурджээ. Түүнчлэн Бээжингийн зүгээс “ковид-19”-ийн халдварын улмаас хилийн боомтууд дахь халдвар хамгааллын дэглэмийн шалгуураа чангалснаас үүдэн Монголын жолооч нар тус улсын хил дээр дугаарлан зогссоор байгааг мөн хэлсэн байна. 

Австрали улсын Аж үйлдвэрийн холбооноос хийсэн мэдэгдэлд “Австралийн компаниуд Хятадтай худалдааны дайн хийх нь тус улсад хохирол учруулна, харин бизнесээ үргэлжлүүлэн хийхийг хүсэж байна гэжээ.  Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа хурцадсан тул Хятад улс Австралийн экспортын дарс, нүүрс зэрэг гадаад худалдааны хэд хэдэн бүтээгдэхүүнд өнгөрөгч 6-р сард хэсэгчилсэн хориг тавьчхаад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын хойд хөрш болох Монгол улсын ЗГ-аас улсын төсвийн төслийн хэлэлцүүлгээ хийж тус улсын гадаад худалдааны дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас олох ашгийг өндөр дүнгээр тогтоосон байна. Гэсэн хэдий ч Монгол улсад “ковид-19”-ийн халдварын дэгдэлт нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын зүгээс татан авж байгаа нүүрс болон бусад уул уурхайн ашигт малтмалын импортоо багасгаснаар ачаа тээврийн үйл ажиллагаа гацаанд орсон гэж шинжээчид дүгнэжээ. Бээжингийн зүгээс хүлэмжийн хийн ялгарлыг багасгах мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор нүүрсний хэрэглээнд хязгаарлалт тогтоочхоод байгаа. Гэсэн хэдий ч БНХАУ-ын байгалийн хийн нөөц хангалттай бус сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал тааруу байгаатай холбоотойгоор нүүрсний эрэлт огцом нэмэгдсэн. БНХАУ-ын засгийн газраас ирэх өвлийн саруудад иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд нөөцөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай шийдвэрлэх үед Монголын нүүрс тээврийн жолооч нар тус улсын хилийн боомт дээр дугаарлан зогсож байна гэж олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлжээ. Хятадын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлснээр, талууд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Үүнээс гадна “ковид-19”-ийн халдвараас сэргийлэх хатуу шаардлагуудыг хангасан тохиолдолд хилээр нэвтрэх хүнд даацын автомашины тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.