АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдлийн дараа цагаан ордноос залруулга хийжээ

Өнгөрөгч баасан гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “CNN” сувагт ярилцлага өгөх үедээ үгийн алдаа гаргаж, тус улсын олон жил баримталж ирсэн гадаад бодлогын эсрэг зүйл ярьсан гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. “СNN” телевизийн сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас “Хэрэв БНХАУ Тайванийн арлыг хүч хэрэглэн өөрсдийн талд оруулах үйлдэл хийвэл АНУ хамгаалах уу? гэж асуухад Байден “Тийм бид ингэх үүрэгтэй” гэж хариулсан байна.

Уг мэдэгдлийн дараа өнгөрсөн 7 хоногийн бямба гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч залруулга хийсэн бөгөөд АНУ-ын гадаад бодлого өөрчлөгдөөгүй АНУ Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй гэхдээ НАТО-ын гишүүн орнуудын Тайвань аралтай хийсэн харилцан зөвшилцлийн хуулийн дагуу тус арлын батлан хамгаалах үйл хэрэгт нь тусламж дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг мэдэгджээ. Харин БНХАУ-ын тал тус арлыг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүч хэрэглэн өөрсдийн талд нэгтгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “АНУ хууль эрхзүйн хүрээнд Тайваньд цэргийн болон зэр зэвсгийн тусламж үзүүлэх боломжгүй”. Үүнээс гадна ерөнхийлөгч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлаг гаргаагүй гэдгийг онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдлийн дараа өчигдөр Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, “Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэдгийг цохон тэмдэглээд, Тайваньтай холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг тул хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй” гэв. Мөн “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж, Тайванийн асуудлаар мэдэгдэл хийхээс зайлсхийхийг АНУ-д уриалаад, Хятад-АНУ-ын харилцаа, Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдалд сэв суулгахгүй байхыг тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Вашингтонд зөвлөсөн байна.