Томуу, томуу төст өвчин идэвхжлийн үедээ байна

Манай улсад “Ковид-19”-ийн халдвар анх тархсанаас хойш сүүлийн 2 жилийн хугацаанд томуу болон томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол өмнөх жилүүдтэй харьцуулахад буураад байсан юм. Энэ нь иргэд амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгадаг болсонтой холбоотой гэж үзэж байна.  Харин сүүлийн үед томуу, томуу төст өвчнийг үүсгэгч вирусүүд “Ковид-19”-ийн халдвартай зэрэгцэн ихээр тархсанаар эрүүл мэндийн салбарын ачааллыг 2 дахин нэмэгдүүлээд байгаа юм.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор 10-р сарын дунд үеэс эхлэн 0-4 хүртэл насныхан томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь ихэссэн бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 4 хүртэлх насанд 2.7 хувиар нэмэгджээ. Харин томуу төст өвчнөөр өвдсөн иргэдийн 51.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэгвэл 16 хүртэлх насны 1299 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 25.1 хувь нь буюу 326 нь амьсгалын замын цочмог халдвартай байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос энэ төрлийн өвчин идэвхжлийн түвшинд ирээд байгаа гэлээ.

Энэ жилийн тухайд манай улс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс томуугийн вакцинд нийт 360 мянга гаруй хүн тун вакцинаар 2-11 насны хүүхдүүдийн 50 хувийг, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувийг хамруулсан байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн учраас иргэд амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар угаах, аль болох хүн бөөгнөрсөн хүн газраар зорчихгүй байх зэрэг энгийн сэргийлэлтийн арга хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.