card
Олон улсын тендер зарлахдаа бичиг, баримтыг стандартад нийцүүлж бэлтгэх ёстой

Олон улсын тендер зарлахдаа бичиг, баримтыг стандартад нийцүүлж бэлтгэх ёстой

Метроны зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерт саналаа ирүүлсэн Япон улсын компанийн зүгээс манай улсын тендер зарлагдсан системийн зарим хэсэг нь Монгол хэл дээрээ байх зэрэг асуудал үүссэн. Энэ нь гаднын компаниуд саналаа өгөхөд ихээхэн хүндрэл үүсгэсэн талаар хэлсэн юм

Дэлгэрэнгүй
4-р сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжүүд 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ

4-р сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжүүд 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ

Тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тусгай хэрэгцээт иргэд, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг зайлшгүй нийгмийн анхаарал халамж шаардлагатай нийт 65.6 мянган иргэний тэтгэврийг мөн ирэх сарын 1-ээс эхлэн 50 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлнэ

Дэлгэрэнгүй
Финланд улс долоон жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ

Финланд улс долоон жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ

Тайланг боловсруулсан Оксфордын их сургуулийн судлаачид хүмүүсийн сайн сайхан байдалд нөлөөлдөг голлох хүчин зүйлүүд нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, баялгийн хуваарилалт, нийгмийн халамжийн нөхцөл байдал зэрэг зүйлс гэдэгт санал нэгджээ

Дэлгэрэнгүй
2023 онд агаарын чанарын индекс хамгийн тааруу үзүүлэлттэй байсан улс орнуудыг танилцууллаа

2023 онд агаарын чанарын индекс хамгийн тааруу үзүүлэлттэй байсан улс орнуудыг танилцууллаа

Өнгөрөгч 2023 онд дэлхий дахинд агаарын чанарын индекс хамгийн тааруу үзүүлэлттэй байсан улсаар Пакистан улс тодорчээ

Дэлгэрэнгүй
“Эмээлт” өртөөний хүүхдүүд сургуульдаа очихын тулд хамгийн багадаа 20 км зам туулж байна

“Эмээлт” өртөөний хүүхдүүд сургуульдаа очихын тулд хамгийн багадаа 20 км зам туулж байна

“Эмээлт” өртөөнд 2018 онд ЕБС-ийн барилга барьж эхэлсэн ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна

Дэлгэрэнгүй
Зэвтэй усаар хангагдаж байгаа Яармаг орчмын байр, орон сууцуудын шугам хоолойг 7-р сар гэхэд сольж дуусгана

Зэвтэй усаар хангагдаж байгаа Яармаг орчмын байр, орон сууцуудын шугам хоолойг 7-р сар гэхэд сольж дуусгана

Зэвтэй усаар хангагдаж байгаа Яармаг орчмын байр, орон сууцуудын шугам хоолойг солих 6 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт тусгажээ

Дэлгэрэнгүй
Ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан 24 иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан 24 иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой сонсголыг 4-р сард зохион байгуулна

Дэлгэрэнгүй
 Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен нар уулзалтыг нээж илтгэлээ танилцууллаа

Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен нар уулзалтыг нээж илтгэлээ танилцууллаа

БНСУ “Хиймэл оюун ухаан ардчилалд эрсдэл учруулж буй асуудлаар”  дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна

Дэлгэрэнгүй
Энэ онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 50.000 тонн зэсийн баяжмалыг биржээр арилжина

Энэ онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 50.000 тонн зэсийн баяжмалыг биржээр арилжина

Манай улс нь 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй байна

Дэлгэрэнгүй
Хог хаягдлаас эрчим хүч гарган авах үйлдвэрийг энэ ондоо багтаан барихаар төлөвлөжээ

Хог хаягдлаас эрчим хүч гарган авах үйлдвэрийг энэ ондоо багтаан барихаар төлөвлөжээ

Хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх санал хүргүүлжээ

Дэлгэрэнгүй
Монгол эрчүүдийн дундаж наслалт 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна

Монгол эрчүүдийн дундаж наслалт 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна

Монгол эрчүүдийн дундаж наслалт 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна Эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах болон бэлгийн замын өвчлөл тэргүүлж байна Монгол цэргийн баярыг бид эрчүүдийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн тул энэ өдөр манай улсын эрчүүдэд тулгамдаж байгаа асуудалд голчлон анхаарал хандуулдаг. Энэ өдрийг угтан Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Тус чуулганы үеэр эрчүүдийн эрүүл мэндийн болоод сэтгэцийн асуудалтай холбоотой хэд хэдэн тоо баримтыг шинэчлэн танилцуулсан байна. • Дэлхийн дахинд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ойртож байгаа бол манай улсад эсрэгээрээ улам холдсоор байгааг судалгааны тоо баримтад харуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол эрчүүдийн дундаж нас 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийн наслалтаас 10 шахам жилээр бага байна. • Мөн эрчүүд эрүүл мэнддээ хамгийн бага анхаарал хандуулдаг талаар мэргэжилтнүүд шүүмжилж байна. Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ердөө 30 хувь нь эрчүүд байна. Мөн нийт эрчүүдийн 80 орчим хувь нь өвчнөө хүндэрсний дараагаар эмнэлгийн байгууллагад ханддаг байна. • Ийнхүү эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах болон бэлгийн замын өвчин тэргүүлэх өвчлөл болдог байна. Зөвхөн элэгний хорт хавдрын тохиолдол гэхэд л эрчүүдийн дунд жилдээ 1000 орчим бүртгэгддэг байна. • Тэгвэл эрчүүдийн 52.2 хувь нь ид хийж бүтээх насандаа нас бардаг ажээ. Үүнээс хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай нь эрчүүдийн амиа хорлолт юм. Манай улсад бүртгэгдсэн амиа хорлосон иргэдийн 82 хувь нь эрчүүд байна. Тиймээс эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нухацтай хандах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсын нийт хүн амын 49 хувийг бүрдүүлдэг эрэгтэйчүүд шийдвэр гаргалтын түвшинд томоохон байр суурь эзэлдэг ч эрүүл мэнд, сэтгэц, сэтгэл зүйн асуудлаар хамгийн муу байр суурьт эрэмбэлэгдэж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалж, хорт зуршилд уруу татагдах нь эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байдаг байна. Энэ нь зөвхөн эрэгтэйчүүдийн асуудал мэт боловч цаашлаад нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл байдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганд эрчүүдэд тулгамдсан олон асуудлыг хөнджээ. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч эрчүүд нийгмийн голлох байр суурь гэдгийг онцолж, эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатайг тэмдэглэсэн байна. Тус чуулганаар эрэгтэйчүүдийн дунд давамгайлах өвчлөлийн тоо баримтыг танилцуулж, голлох суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээ гэж тодорхойлсон байна. Тухайлбал, судалгаагаар 2 эрэгтэй тутмын нэг нь архи, тамхи хэрэглэдэг. Үүнээс 29 хувь согтууруулах ундааг сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг байна. Тэгвэл эрчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын суурь шатнаас нь анхаарах шаардлагатай гэж үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн нийгмийн хамгааллын үйлчилгээний дийлэнх нь эмэгтэйчүүдэд хандсан байдаг бол сүүлийн 2 жилийн хугацаанд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээллээ. Тус чуулганаас эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, нийгмийн оролцоо болон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хэд хэдэн зөвлөмжийг гаргахаар болжээ. Тухайн зөвлөмжийг парламент, засгийн газар, холбогдох яам төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлж үүрэг, чиглэл өгөх юм байна.

Дэлгэрэнгүй
НҮБ-ын хүүхдийн сан: Газын зурваст 13 мянга гаруй хүүхэд амиа алдаад байна

НҮБ-ын хүүхдийн сан: Газын зурваст 13 мянга гаруй хүүхэд амиа алдаад байна

Израилын агаарын цохилт, байлдааны ажиллагааны уршгаар газын зурваст 13 мянга гаруй хүүхэд амь үрэгдээд байна. Түүнчлэн олон мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж “Уйлах ч тэнхэлгүй” болтол нөхцөл байдал дордсон байгаа талаар өнгөрсөн Ням гарагт НҮБ-ын хүүхдийн сангаас мэдээлжээ

Дэлгэрэнгүй
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж, 2030 он хүртэл засаглахаар боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж, 2030 он хүртэл засаглахаар боллоо

Анх 1999 онд засгийн эрхэнд гарч ирж байсан КГБ-ын дэд хурандаа Владимир Путин 5 дахь удаагаа ОХУ-ын Төрийн тэргүүнд өргөмжлөгдөх нь өнгөрсөн Ням гарагт бүх нийтийн санал хураалтаар тодорхой боллоо

Дэлгэрэнгүй

Холбоо барих