card
Зэвтэй усаар хангагдаж байгаа Яармаг орчмын байр, орон сууцуудын шугам хоолойг 7-р сар гэхэд сольж дуусгана

Зэвтэй усаар хангагдаж байгаа Яармаг орчмын байр, орон сууцуудын шугам хоолойг 7-р сар гэхэд сольж дуусгана

Зэвтэй усаар хангагдаж байгаа Яармаг орчмын байр, орон сууцуудын шугам хоолойг солих 6 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт тусгажээ

Дэлгэрэнгүй
Ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан 24 иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан 24 иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой сонсголыг 4-р сард зохион байгуулна

Дэлгэрэнгүй
 Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен нар уулзалтыг нээж илтгэлээ танилцууллаа

Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль болон АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен нар уулзалтыг нээж илтгэлээ танилцууллаа

БНСУ “Хиймэл оюун ухаан ардчилалд эрсдэл учруулж буй асуудлаар”  дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна

Дэлгэрэнгүй
Энэ онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 50.000 тонн зэсийн баяжмалыг биржээр арилжина

Энэ онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 50.000 тонн зэсийн баяжмалыг биржээр арилжина

Манай улс нь 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй байна

Дэлгэрэнгүй
Хог хаягдлаас эрчим хүч гарган авах үйлдвэрийг энэ ондоо багтаан барихаар төлөвлөжээ

Хог хаягдлаас эрчим хүч гарган авах үйлдвэрийг энэ ондоо багтаан барихаар төлөвлөжээ

Хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх санал хүргүүлжээ

Дэлгэрэнгүй
Монгол эрчүүдийн дундаж наслалт 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна

Монгол эрчүүдийн дундаж наслалт 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна

Монгол эрчүүдийн дундаж наслалт 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байна Эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах болон бэлгийн замын өвчлөл тэргүүлж байна Монгол цэргийн баярыг бид эрчүүдийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн тул энэ өдөр манай улсын эрчүүдэд тулгамдаж байгаа асуудалд голчлон анхаарал хандуулдаг. Энэ өдрийг угтан Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Тус чуулганы үеэр эрчүүдийн эрүүл мэндийн болоод сэтгэцийн асуудалтай холбоотой хэд хэдэн тоо баримтыг шинэчлэн танилцуулсан байна. • Дэлхийн дахинд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ойртож байгаа бол манай улсад эсрэгээрээ улам холдсоор байгааг судалгааны тоо баримтад харуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол эрчүүдийн дундаж нас 66.3 байгаа нь эмэгтэйчүүдийн наслалтаас 10 шахам жилээр бага байна. • Мөн эрчүүд эрүүл мэнддээ хамгийн бага анхаарал хандуулдаг талаар мэргэжилтнүүд шүүмжилж байна. Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ердөө 30 хувь нь эрчүүд байна. Мөн нийт эрчүүдийн 80 орчим хувь нь өвчнөө хүндэрсний дараагаар эмнэлгийн байгууллагад ханддаг байна. • Ийнхүү эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах болон бэлгийн замын өвчин тэргүүлэх өвчлөл болдог байна. Зөвхөн элэгний хорт хавдрын тохиолдол гэхэд л эрчүүдийн дунд жилдээ 1000 орчим бүртгэгддэг байна. • Тэгвэл эрчүүдийн 52.2 хувь нь ид хийж бүтээх насандаа нас бардаг ажээ. Үүнээс хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай нь эрчүүдийн амиа хорлолт юм. Манай улсад бүртгэгдсэн амиа хорлосон иргэдийн 82 хувь нь эрчүүд байна. Тиймээс эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нухацтай хандах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсын нийт хүн амын 49 хувийг бүрдүүлдэг эрэгтэйчүүд шийдвэр гаргалтын түвшинд томоохон байр суурь эзэлдэг ч эрүүл мэнд, сэтгэц, сэтгэл зүйн асуудлаар хамгийн муу байр суурьт эрэмбэлэгдэж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалж, хорт зуршилд уруу татагдах нь эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байдаг байна. Энэ нь зөвхөн эрэгтэйчүүдийн асуудал мэт боловч цаашлаад нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл байдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганд эрчүүдэд тулгамдсан олон асуудлыг хөнджээ. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч эрчүүд нийгмийн голлох байр суурь гэдгийг онцолж, эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатайг тэмдэглэсэн байна. Тус чуулганаар эрэгтэйчүүдийн дунд давамгайлах өвчлөлийн тоо баримтыг танилцуулж, голлох суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээ гэж тодорхойлсон байна. Тухайлбал, судалгаагаар 2 эрэгтэй тутмын нэг нь архи, тамхи хэрэглэдэг. Үүнээс 29 хувь согтууруулах ундааг сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг байна. Тэгвэл эрчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын суурь шатнаас нь анхаарах шаардлагатай гэж үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн нийгмийн хамгааллын үйлчилгээний дийлэнх нь эмэгтэйчүүдэд хандсан байдаг бол сүүлийн 2 жилийн хугацаанд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээллээ. Тус чуулганаас эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, нийгмийн оролцоо болон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хэд хэдэн зөвлөмжийг гаргахаар болжээ. Тухайн зөвлөмжийг парламент, засгийн газар, холбогдох яам төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлж үүрэг, чиглэл өгөх юм байна.

Дэлгэрэнгүй
НҮБ-ын хүүхдийн сан: Газын зурваст 13 мянга гаруй хүүхэд амиа алдаад байна

НҮБ-ын хүүхдийн сан: Газын зурваст 13 мянга гаруй хүүхэд амиа алдаад байна

Израилын агаарын цохилт, байлдааны ажиллагааны уршгаар газын зурваст 13 мянга гаруй хүүхэд амь үрэгдээд байна. Түүнчлэн олон мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж “Уйлах ч тэнхэлгүй” болтол нөхцөл байдал дордсон байгаа талаар өнгөрсөн Ням гарагт НҮБ-ын хүүхдийн сангаас мэдээлжээ

Дэлгэрэнгүй
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж, 2030 он хүртэл засаглахаар боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж, 2030 он хүртэл засаглахаар боллоо

Анх 1999 онд засгийн эрхэнд гарч ирж байсан КГБ-ын дэд хурандаа Владимир Путин 5 дахь удаагаа ОХУ-ын Төрийн тэргүүнд өргөмжлөгдөх нь өнгөрсөн Ням гарагт бүх нийтийн санал хураалтаар тодорхой боллоо

Дэлгэрэнгүй
Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах мөн шүүхээр зээлтэй холбоотой хэрэг маргааныг зардал багатай шийдвэрлэх хэрэгтэй

Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах мөн шүүхээр зээлтэй холбоотой хэрэг маргааныг зардал багатай шийдвэрлэх хэрэгтэй

2023 оны хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч бүхий л салбаруудад зээлийн олдоц нэмэгджээ

Дэлгэрэнгүй
ЕХ-ны парламент хиймэл оюун ухааныг ашиглах журмыг баталлаа

ЕХ-ны парламент хиймэл оюун ухааныг ашиглах журмыг баталлаа

Санал хураалтын өмнө хуулийн төслийг санаачлагчид "Хүний оюун ухааныг аюулгүй, хүн төвтэй хөгжүүлэх тодорхой замыг тавьсан дэлхийн анхны зохицуулалт" хэмээн хэлсэн байна

Дэлгэрэнгүй
АНУ-ын төлөөлөгчдийн танхим “Тикток” платформыг үндэстний хэмжээнд хориглох хуулийн төслийг баталлаа

АНУ-ын төлөөлөгчдийн танхим “Тикток” платформыг үндэстний хэмжээнд хориглох хуулийн төслийг баталлаа

АНУ-ын хууль тогтоогчид сонгуулийн жил тохиож байгаатай холбогдуулан аюулгүй байдалд нь эрсдэл учрах эсвэл сонгогчдод нөлөөлөх вий гэж болгоомжилж байгаа тул ийм шийдвэрт хүрсэн байна

Дэлгэрэнгүй
Үерт өртөх магадлалтай 3000 гаруй хашаа, байшин байгаа ч нүүсэн айл өрх байхгүй

Үерт өртөх магадлалтай 3000 гаруй хашаа, байшин байгаа ч нүүсэн айл өрх байхгүй

Голын голдирлыг өөрчлөн барьсан “S Outlet” барилгыг буулгаж дууссан бол “Aqua Garden” хотхоны төсөл шүүх дээр хэлэлцэгдэж байна

Дэлгэрэнгүй
Эх орондоо эргүүлэн татсан үлэг гүрвэлийн олдворуудаас сорчилж 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворыг үзэсгэлэнд дэлгэжээ

Эх орондоо эргүүлэн татсан үлэг гүрвэлийн олдворуудаас сорчилж 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворыг үзэсгэлэнд дэлгэжээ

Үлэг гүрвэлийн олдворын “Гэртээ тавтай морил” үзэсгэлэн 3-р сарын 17 хүртэл байгалийн түүхийн музейд дэлгэгдэнэ

Дэлгэрэнгүй
Хүүхдүүд цахим орчинд нэгнийгээ дээрэлхэх асуудал олширсон тул эцэг эхийн хараа хяналт чухал байна

Хүүхдүүд цахим орчинд нэгнийгээ дээрэлхэх асуудал олширсон тул эцэг эхийн хараа хяналт чухал байна

Ирэх 9-р сараас эхлэн хүүхэд хамгааллын тухай хуулиар үе тэнгийнхний дээрэлхэлтийн асуудлыг зохицуулна

Дэлгэрэнгүй

Холбоо барих