Кока Кола ундаа микроскопоор: Уух уу, болих уу?

Кока Кола ундааны найрлагад элсэн чихэр, фосфорын хvчил, кофейн, карамел, нүүрсхүчлийн хий болон “бусад нэмэлт бодис” агуулагддаг тухай шошгон дээр нь тэмдэглэсэн байдаг. Тэгвэл тэрхүү “бусад нэмэлт бодис” нь чухам юу болох талаарх нь хүмүүсийн дунд сэжиг төрүүлсний улмаас Кока Кола компанийг нууц жороо ил болгохыг шаардсан шүүх хурал Турк улсад болсон байна. Үүний үндсэн дээр Кока Кола компанийн зүгээс нууц жороо дэлгэхээс өөр аргагүй байдалд орж, дээр өгүүлсэн нэмэлт бодис гэгч нь “кошинель” хэмээх шавжнаас гаргаж авдаг бодис болох нь илэрчээ.

Кошинелийг Мексикийн Канарын арлуудаас их хэмжээгээр олж болно. Энэхүү шавж нь хатгуурынхаа тусламжтайгаар кактусанд наалдаж, шим шүүсийг нь шимж амьдардаг бөгөөд барагтай л бол хөдөлдөггүй байна. Тус шавжны эмэгчингээс кармин (carmine) хэмээх бодис ялгардаг бөгөөд энэ нь кока кола ундаанд өнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэдэг ажээ. Хатсан үедээ яг л үзэм шиг харагддаг боловч үнэндээ өнөөх л шавж чинь шүү дээ!

 

Коланы найрлагад чихэр өвс ордог бөгөөд түүний үндсээр хулгана болон бусад амьтад хооллодог байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулагч томоохон компаниудын хувьд тус ургамлын үндсийг хураан авахдаа экскаватор ашиглан тонн тонноор нь хураадаг учраас хулгануудыг мөн давхар хураан авах эрсдэлтэй байдаг гэнэ. Үүний улмаас хулганы цус болон гэдэсний бактери ундаанд агуулагдаж байх өндөр магадлалтай бөгөөд коланы бараан өнгөнөөс шалтгаалан анзаарагддаггүй хэмээн мэдээлжээ. Мэдээж Кока Кола үйлдвэрлэгч томоохон компаниудын зүгээс ундаанд агуулагдаж байгаа хортой бодисуудыг химийн аргаар саармагжуулах оролдлого хийдэг. Гэвч энэхүү мэдээллийг өгсөн хүн 23 жилийн турш тус компанид ажиллахдаа нэг ч удаа кола ууж байгаагүй гэдэг дээрээс та өөрийнхөө дүгнэлтийг хийнэ биз ээ.

Вашингтоны эрдэмтдийн зүгээс Кока Кола ундааны найрлагад ордог карамел дээр шинжилгээ явуулж үзэхэд үүнийг гарган авахдаа элсэн чихрийг хайлуулах аргаар биш химийн аргаар буюу элсэн чихрийг аммиак, сульфаттай өндөр температурт хайлуулан гаргаж авдгийг илрүүлсэн байна. Энэ нь уушиг, элэг, бамбай булчирхай болоод цусны хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Үүнээс гадна коланы найрлагад “7 икс” хэмээх спирт агуулдаг нууц амт оруулагч ордог бөгөөд эдгээр шалтгаануудаас улбаалан зарим улс орнуудад Кока Кола-г үйлдвэрлэхийг хориглох шийдвэр гараад байна.

Тэгвэл Кока Кола уусны дараа хүний бие организмд ямар өөрчлөлт гардаг вэ?

 

10 минутын дараа:

10 цайны халбага элсэн чихэртэй тэнцэх хэмжээний сахар таны бие организмд цохилт үзүүлнэ. (1 өдөрт хүний авах ёстой сахарын хэмжээ)

Сахарын үйл ажиллагаанд фосфорын хүчил хориг учруулдаг учраас та бөөлжихгүй.

20 минутын дараа:

Цусны судсанд инсулины эрс өөрчлөлт бий болно.

Элэг бүх элсэн чихрийг өөх болгон хувиргана.

40 минутын дараа:

Кофейн биед бүрэн шингэж, нүдний хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ.

Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.

45 минутын дараа:

Тархины таатай мэдрэмж хариуцагч төв хэсэгт дофамин даавар ялгарч эхэлнэ.

Энэ нь геройн буюу хар тамхитай адил байдлаар биед нөлөөлнө.

60 минутын дараа:

Фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Ингэснээр шээсээр дамжин илүү их кальци алдана гэсэн үг юм.

1 цагийн дараа:

Шингэн биед нэвтэрч орсны дараагаар шээсээр гадагшилна.

Кола нь гадагшлахдаа бидний ясанд натриас илүү хэрэгтэй кальци, магни, цайрыг цуг гаргадаг байна.

Сэтгэл санаанд өөрчлөлт орж, уур уцаартай болж, залхуу хүрч эхэлдэг байна.