Ирэх долоо хоногийн Даваа гарагаас нийслэлд түлшний борлуулалт эхэлнэ. Айл өрхүүд энэ өвөл сайжруулсан шахмал түлш болон хагас коксжсон нүүрсийг өөрсдийн сонголтоор хэрэглэх юм.
—Сайжруулсан шахмал түлшийг 9-р сарын 15-аас эхлэн борлуулах бол хагас коксжсон нүүрсийг 10-р сарын 1-ээс худалдаанд гаргах юм байна. Сайжруулсан шахмал түлш 3750 төгрөг, хагас коксжсон нүүрс 5000 төгрөгөөр борлуулагдана.
—Иргэд түлш худалдан авахдаа өмнө нь хэрэглэж байсан “Сайн” карт болон “Хотула” аппликэйшн ашиглах боломжтой юм байна. Харин 12-р сарын 15-аас сайн картын системийг бүрэн халж, иргэд зөвхөн аппликэйшн ашиглаж түлш худалдан авна.
—Сайжруулсан шахмал түлш болон хагас коксжсон нүүрсийг нийт 400 цэгээр борлуулна. Ингэхдээ өмнөх жилүүд шиг гудамж талбайн нүүрний эгнээнд борлуулалт хийгдэхгүй бөгөөд 2-3 дугаар эгнээний гудамж, талбайд борлуулалтын цэг байхаар төлөвлөжээ.
—Хагас коксжсон нүүрс нь сайжруулсан шахмал түлшнээс 2-4 цагаар илүү шаталттай юм байна. Тус нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдол 40-50 хүртэлх хувиар буурна гэж тооцоолжээ.
Энэ өвөл нийслэлд түүхий нүүрс огт хэрэглэхгүй, харин сайжруулсан шахмал түлш болон хагас коксжсон нүүрсийг айл өрх, ААНБ-ууд сонголтоор хэрэглэхээр болжээ. Хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө ШУА, химийн хүрээлэнд шинжлүүлэхээс гадна хагас коксод хэрэглэгддэг дээжүүдийг Хятад, Орос, Солонгос болон бусад гадны лабораториудад туршилт, шинжилгээ хийлгэсэн байна. Улмаар хүхэрлэг хий 89.2%, азотын исэл 72.6%, угаарын хий 24.5%-иар буурсан. Мөн хүний уушгинд шүүгдэхгүйгээр шууд цусны ордог pm 2.5, pm 10 тоосонцор 68%-иар буурсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Сайжруулсан шахмал түлш болон хагас коксжсон нүүрсийг нийт 400 цэгээр борлуулна. Ингэхдээ явган хүний зам, авто зам дагуу борлуулалт хийгдэхгүй. Харин авто замаас зайдуу 2, 3 дугаар гудамжинд борлуулалтын цэг байхаар төлөвлөжээ. Мөн 9-р сарын 15-аас 12 сар хүртэл сайн карт болон хотула нэртэй аппликэйшнээр түлшийг борлуулах бол 12-р сарын 15-аас хойш зөвхөн хотула аппликэйшнг ашиглах худалдан авалт хийх боломжтой болох юм.
Нийслэлийн хэмжээнд нийт 172 мянган айл өрх түлшээр галладаг. Тэгвэл энэ өвөл өрхийг угаарт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хий мэдрэгч ухаалаг төхөөрөмжийг суурилуулж эхэлжээ. Угаарын хий мэдрэгч ухаалаг төхөөрөмж нэг ширхэг нь 150 мянган төгрөг бөгөөд одоогоор нийт 112 мянган ширхэгийг худалдаж авчээ. Тооцоолж үзвэл нийслэл нийт 16 тэрбум 800 сая төгрөгөөр угаарын хий мэдрэгч ухаалаг төхөөрөмж худалдан авсан байна. Харин үүнийг айл өрхүүдэд үнэгүй суулгаж, эхний ээлжид өнгөрөгч 4-р сард 51 мянган өрхөд суурилуулалт хийсэн бол энэ 9-р сард 61 мянган өрхөд угаарын хий мэдрэгч ухаалаг төхөөрөмж суурилуулах ажил явагдаж байна. Харин сарын сүүлээр нийслэлийн төсөвт тодотгол оруулж дахин 6 тэрбум 750 сая төгрөгөөр 45 мянган өрхөд угаарын хий мэдрэгч ухаалаг төхөөрөмж авч, суурилуулалт хийхээр төлөвлөжээ.
Тэгвэл иргэдийн зүгээс төсвийн мөнгийг үрж хагас коксжсон нүүрсийг гадны улсаас импортолж байгаад ундууцалтай хандаж байна.
Коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдол 40-50 хувиар буурна гэж тооцоолсон байна. Энэ өвөл 40-45 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг борлуулалтад гаргах бол үүнээс 7 дахин их буюу 306 мянган тонн хагас коксжон нүүрсийг борлуулалтад гаргахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.