Дараагийн 3 жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд тулгуурлан ирэх оны улсын төсвийг хэлэлцэх шаардлагатай 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ. Уг нь бол ирэх жилүүдийн төсвийн хүрээний мэдэгдэлд тулгуурлан улсын төсвийг хэлэлцэх боловсруулах учиртай. Тэгвэл энэхүү асуудал хуралдааны үеэр маргаан дагууллаа.

2025 оны төсөв хэлэлцэж байх үед 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд мөн алдагдалгүй тооцоологдож байжээ.  Гэтэл одоо өргөн мэдүүлсэн төсвийн хуульд 1.3 их наядын алдагдалтай төсвийн  төслийг боловсруулсан. Үүнээс үзэхэд удаа дараалан  төсвийн хуульд өөрчлөлт орж байгаа нь шүүмжлэл дагуулсан асуудал болж байна. Дараагийн гурван жилийн макро эдийн засгийн төсөөлөл, зарлага,орлогын дээд хязгаар, салбарын бодлогын чиглэлийг тогтоодог, суурь баримт бичиг нь төсвийн хүрээний мэдэгдэл юм. Энэхүү мэдэгдлийг жил бүрийн хавар УИХ-аар хэлэлцэж, тогтоол гаргадаг бол намар нь ирэх оны  төсвийг хэлэлцэж батлах заалттай. 

Хэдийгээр ЗГ төрийн бүтцийг цомхотгож, төсвийн хэмнэлтийг хийж ААН, татвар төлөгчдийг дэмжинэ гэж байгаа ч  сүүлийн жилүүдэд  дарга нарын үрж байгаа мөнгө 4 дахин нэмэгдсэн гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байна. Харин нөгөө талд иргэдийн цалин орлого өссөн үү гэдэг асуултад хариулт өгөх сайд байсангүй. Гишүүдийн хэлсэн тоон баримтаар монгол улсын ерөнхий сайд төсвөө 1.5 тэрбумаар нэмсэн. Ерөнхийлөгчийн тамгын газар 33.6 тэрбум болгож нэмсэн гэгдгийг онцолсон юм. Гэсэн хэдий ч ирэх оны төсвийг  1.3 их наяд  төгрөгийн алдагдалтай төсөв батлах гээд хэлэлцэж байгаа нь  төсвийг 5 үе шаттай хэлэлцээд ч өөрчлөлт гарахгүй гэж олон гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.