ДАШТ-ий Европын бүс дэх сонгон шалгаруулалт өнөөдөр шөнө эхэлнэ 

Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий Европын бүс дэх сонгон шалгаруулалт эхлэх гэж байна. Европ тивээс нийт 13 орны баг ДАШТ-д оролцох боломжтой. Улмаар 55 шигшээ баг 10 хэсэгт хуваагдан өрсөлдөж хэсгээ тэргүүлэн багууд шууд эрхээ авах бол хоёрдугаар байрын багууд үлдсэн эрхийн төлөөх нэмэлт тоглолтод шилждэг. Өөрөөр хэлбэл баг тус бүр эхний шат буюу хэсгийн шатанд 10 тоглолт хийх учиртай. Энэ сардаа багтаан ирэх өдрүүдэд хэсгийн эхний гурван тойргийн тоглолтууд болох хуваарьтай байна. Тэгвэл Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө болох 12 тоглолтын хуваарийг дор танилцуулъя. Шөнийн 01:00 цагаас Туркийн нийслэлд Нидерландын шигшээ баг зочлох тоглолт эхлэх бол бусад 11 тоглолт 03:45-аас нэгэн зэрэг эхлэх юм байна. 

Турк               /01 : 00/           Нидерланд

Португал       /03 : 45/           Азербайжан

Серби            /03 : 45/           Ирланд

Финлянд        /03 : 45/           Босни-Херцеговин

Франц            /03 : 45/           Украин

Эстони           /03 : 45/           Чех

Бельги            /03 : 45/           Уэльс

Гибралтар      /03 : 45/           Норвеги

Латви              /03 : 45/           Монтенегро

Кипр                /03 : 45/           Словак 

Мальта            /03 : 45/           Орос  

Словени          /03 : 45/           Хорват

 

Хэсэг Эй:       Португал, Серби, Ирланд, Люксенбург, Азербайжан

Хэсэг Би:       Испани, Швед, Грек, Гүрж, Косово

Хэсэг Си:       Итали, Швейцар, Умард Ирланд, Болгар, Литви

Хэсэг Ди:       Франц, Украин, Финлянд, Босни Херцеговин, Казакстан

Хэсэг И:         Бельги, Уэльс, Чех, Беларус, Эстони 

Хэсэг Эф:      Дани, Австри, Шотланд, Израил, Фарерын Арлууд, Молдав 

Хэсэг Жи:      Нидерланд, Турк, Норвеги, Монтенегро, Латви, Гибралтар 

Хэсэг Эйч:     Хорват, Словак, Орос, Словени, Кипр, Мальта 

Хэсэг Ай:       Англи, Польш, Унгар, Албани, Андорра, Сан Марино 

Хэсэг Жэй:    Герман, Румын, Исланд, Умард Македон, Армени, Лихтенштейн, Турк