Египет “Месси” өнчин хүүхдүүдтэй хөл бөмбөг тогложээ 

Энэ залууг Ислам Баттах хэмээдэг бөгөөд Египет улсын иргэн, зураач мэргэжилтэй юм байна. Гэхдээ тэрбээр Аргентины алдарт хөл бөмбөгчин Лионель Месситэй тун төстэй байгааг та бүхэн харж байгаа байх. Тэрбээр өөрийн амьдардаг Египетийн Загазиг хотынхоо асрамжийн газрын хүүхдүүдтэй Лионель Мессигийн дүрээр уулзаж, хамт хөл бөмбөг тогложээ. Тэдгээр хүүхдүүд магадгүй амьдралдаа жинхэнэ Месситэй уулзаж чадахгүй байж мэдэх хэдий ч ямарч байсан Ислам Баттахтай уулзсандаа баяртай байсан гэлээ. 27 настай тэрбээр өөрөө ч Барселона клубийн өмсгөлийг өмсөн тэдгээр өнчин хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглохдоо маш их аз жаргал мэдэрсэн тухайгаа хуваалцжээ. Ислам Баттах “Намайг сахалаа ургуулж эхлэх үед найз маань Месситэй адилхан харагдаж байгааг хэлсэн юм. Би сахлаа ургуулах тусам бүр л илүү адилхан харагддаг. Би энд (Асрамжийн газар) ирээд юутай ч зүйрлэшгүй аз жаргал мэдэрсэн. Мессигийн дүрээр энд ирэхэд хүүхдүүдийн хэрхэн баярладгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Хэрхэн нэгнийг баярлуулсан хүнийг бурхан шагнадаг гэдэг. Би энэ аз жаргалаа тэдэнтэй хуваалцмаар байна.” гэж ярьсан байна. Харин нэгэн хүү “Би үнэхээр их баярласан. Яг л Месси бидэнтэй тоглохоор ирсэн юм шиг санагдсан. Би хөл бөмбөг тоглож байгаад түүнийг бидэнтэй тоглохоор ирж буйг нь харсан юм. Бид бүгдээрээ үнэхээр их баярлацгаасан. Одоо Мохамед Салах гээд олон алдартай тоглогчдтой уулзахыг маш их хүсэж байна.” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Харин египет зураачийн хувьд энэхүү гадаад төрхөөрөө бус харин жүжиглэх чадвараараа нэг л өдөр нэр алдартай болно гэж мөрөөддөг тухайгаа хэлжээ.