Тбилисийн их дуулгын эхний өдөр Э.Ариунболд хэсгийн аваргын төлөө барилдав 

Тбилисийн их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэй гурав, эрэгтэй хоёр жингийн барилдаанууд болсон юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Энхтайваны Ариунболдын хувьд хэсгийн аваргын төлөө барилдлаа. Дэлхийд 41, энэ тэмцээнд 10-т бичигдсэн тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар эхний барилдаанаа Йорданы жүдоч Билал Алмансуртай хийжээ. 2019 оны ААШТ болон Загреб хотын гран при тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэж байсан 25 настай Э.Ариунболд энэ жил хоёр дахь тэмцээндээ оролцож байна. Тэрбээр энэхүү барилдааны эхний минутад ваза-ари үнэлгээ авсан бол минут орчмын дараа цэвэр ялсан юм. Э.Ариунболдын Билал Алмансуртай хийсэн барилдааны бичлэг:

http://https://www.youtube.com/watch?v=O9gKkUKk6dc&t=21s

Түүний удаах өрсөлдөгч нь израилийн 20 настай жүдоч Илай Йехудай байлаа. Э.Ариунболд тус барилдаанд өрсөлдөгчөө цаг дуусахаас минут гаруйн өмнө цэвэр ялсан байна. Ийнхүү тэрбээр хэсгийн аваргын төлөө тунасан юм. 

Э.Ариунболдын Илай Йехудайтай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=QzMaOKsmrQ0&t=648s

Тбилисийн их дуулгын 60 кг-ийн жинд 33 бөх зодоглосон байна. Э.Ариунболд хэсгийн аваргын төлөө гүржийн жүдоч Темур Нозадзетэй барилдсан юм. Хоёр жүдоч өмнө нь 2019 онд Загребийн гран при тэмцээнд таарахад Э.Ариунболд ялж байсан юм байна. Энэ удаад барилдаан эхлээд минут өнгөрч байхад манай жүдоч торгуульсан ч 30 орчим секундын дараа ваза-ари үнэлгээ авч чадсан юм. Ийнхүү барилдааныг хошуучилж эхэлсэн ч дараагийн миhttps://www.youtube.com/watch?v=4stp8WsbEcA&t=15sнутад ваза-ари алдсан. Ингээд хоёр жүдоч үндсэн цагт ижил оноотой, тус бүр нэг торгуультай тэнцэн цаг сунгасан. Харин нэмэлт цаг эхлээд удаагүй байхад гүржийн жүдоч цэвэр ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан юм. Ийнхүү Э.Ариунболд хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд шилжсэн. 

Э.Ариунболдын Темур Нозадзетэй хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=EESxdw0tobE&t=398s 

Э.Ариунболдын дөрөв дэх өрсөлдөгч нь азербайжаны жүдоч Карамат Хусейнов байлаа. Тэдний барилдаан минут гаруй л үргэлжилсэн юм. Энэ жил Ташкентийн их дуулгад тавдугаар байр эзэлж байсан Карамат Хусейнов барилдаан дөнгөж эхлээд 14 секундэд ваза-ари авсан бол минутийн дараа цэвэр ялжээ. Ийнхүү Э.Ариунболд Тбилисийн их дуулга тэмцээнийг долоодугаар байраар өндөрлүүллээ. Тэрбээр өмнө нь 2019 онд Абу Дабигийн их дуулгад мөн долоодугаар байр эзэлж байжээ. 22 настай, Карамат Хусейнов улмаар хүрэл медаль хүртэн анх удаа их дуулга тэмцээнд шагналын тавцанд гарчээ. 

Э.Ариунболдын Карамат Хусейновтой хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=Rj8X4sAXHSU&t=34s 

Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Монголоос хоёр жүдоч зодоглолоо. Дэлхийд 26-д эрэмбэлэгдэж байгаа ОУХМ Лхагважамцын Өнөболд чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдэн оролцож эхний тойрогт хийлэн, улмаар гүрж жүдоч Лаша Чадунелитэй хийсэн ч ялагдал хүлээжээ. Хоёр жүдочийн барилдаан цаг сунган үргэлжилсэн юм. 2019 оны Екатринбургийн их дуулгын аварга, 23 настай Л.Өнөболдын өрсөлдөгч 27 настай Лаша Чадунели 2018 онд Тбилисийн гран пригээс хүрэл медаль хүртэж байсан юм байна. Хэдийгээр гүржийн жүдоч үндсэн цагт хоёр шидо хүртээд байсан ч нэмэлт цагийн 42 дахь секундэд цэвэр ялалт байгуулжээ. 

Л.Өнөболдын Лаша Чадунелитэй хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=4stp8WsbEcA&t=15s