Токиогийн наадмын зохион байгуулагчид 18 туршилтын тэмцээн зохион байгуулна

Энэ зун болох Токио 2020 олимпын наадмын туршилтын тэмцээнд бусад орны тамирчид урилгаар оролцох тухай зохион байгуулагчид мэдэгджээ. Тус тэмцээн нь цар тахлын нөхцөл байдалд зохион байгуулагдаж байгаа учир Ковид 19-өөс сэргийлэхийн тулд хэрхэн хувцаслах дадлага сургуулилт болно гэсэн байна. Мөн үзэгчтэй байх тухай ч бодож байгаа гэжээ. “Токио 2020” наадмын гүйцэтгэх захирлын орлогч Ясуо Мори хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ “Гаднын орнуудаас хичнээн тооны тамирчин оролцох тухайд бид одоогоор судалж байна. Тоог нь гаргаад засгийн газартай зөвшилцөнө” гэв. Туршилтын тэмцээнд хөнгөн атлетикийн таван төрлөөр өрсөлдөөн өрнөх юм байна. Токио 2020 наадмын зохион байгуулагчид ирэх долоодугаар сарын 23-ныг хүртэл 18 туршилтын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ одоо үргэлжилж буй галт бамбарын буухиа гүйлттэй адил Япон улсын тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарах хэрхэн зохион байгуулахаа шийднэ гэж албаны хүн ярьсан байна.