Өнөөдөр шөнө ДАШТ-ий Европын бүс дэх сонгон шалгаруулалт үргэлжилнэ

Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө “Катар 2022” хөл бөмбөгийн ДАШТ-ий Европын бүсийн сонгон шалгаруулалт үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл Европын бүсээс ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөж буй 55 орны шигшээ баг удаах тоглолтуудаа ирэх есдүгээр сард хийх юм. Европын багуудыг энэ зун цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон ЕАШТ хүлээж байгаа юм. Харин ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тухайд өнөөдөр болон маргааш шөнө тоглолтууд болох юм. Өнөөдөр шөнийн тоглолтуудын хуваарийг та бүхэнд танилцуулъя. 

Эй хэсэг:        Азербайжан /00:00/ Серби, Люксенбург /02:45/ Португал 

И хэсэг:          Бельги /02:45/ Беларус, Уэльс /02:45/ Чех 

Жи хэсэг:       Гибралтар /02:45/ Нидерланд, Монтенегро /02:45/ Норвеги, Турк /02:45/ Латви 

Эйч хэсэг:      Хорват /02:45/ Мальта, Кипр /00:00/ Словени, Словак /02:45/ Орос 

Эдгээр хэсгүүдэд Турк, ОХУ, Монтенегрогийн багууд хоёр хожилтой байгаа бол Португал, Серби, Чех, Бельгийн багууд дөрвөн оноотой байна. Тиймээс тоглолтын өмнө Туркийн багаас тус бүр гурван гоолтой байгаа Бурак Йылмаз, Артем Зюба нарыг онцлох хэрэгтэй.