Криштиану Роналду шигшээ багийнхаа тоглолтын хэдийд, хэрхэн, аль багийн эсрэг, хэний дамжуулалтаар гоолуудаа оруулсан бэ? 

Криштиану Роналду шигшээ багийнхаа төлөө 100 гоол оруулсан түүхэн дэх хоёр дахь эрэгтэй хөл бөмбөгчин болоод байгаа. Тодруулбал тэрбээр шигшээ багийнхаа төлөө 173 тоглолтод оролцож 103 гоол оруулаад байгаа юм. Европын орнуудын хөл бөмбөгчдөөс өөр шигшээ багтаа 100+ гоол оруулсан тоглогч байдаггүй юм байна. Перенц Пушкаш гэхэд 89 тоглолтод 84 гоол оруулсан үзүүлэлтээр түүний дараа эрэмбэлэгдэж байгаа бол одоо идэвхтэй байгаа хөл бөмбөгчдөөс хамгийн ойрхон нь Роберт Левандовски байна. Тэрбээр 118 тоглолтод 66 гоол оруулаад байгаа бол шигшээ багтаа эргэн дуудагдсан Златан Ибрахимович 62 гоолтой байна. 

Роналду шигшээ багийнхаа тоглолтод хэзээ нь хэдэн гоол оруулсан бэ? 

Роналду тоглолтын 11-ээс 20 дахь минут хооронд хамгийн цөөн гоол оруулсан бол 76-аас 85 дахь минут хооронд хамгийн олон гоолоо толилуулжээ. 

1-10’:                                       10        (3 т/ц)

11-20’:                                     2 

21-30’:                                     14        (3)

31-40’:                                     9          (2)       

41’- завсарлага:                      6 

Эхний хагаст нийт:              41 

46-55’:                                     9

56-65’:                                     14

66-75’:                                     8          (1)

76-85’:                                     19        (2)

86’- дуустал:                          12       

Хоёрдугаар хагаст нийт:      62 

Роналду шигшээ багтаа хэрхэн гоол оруулсан бэ? 

Түүний баруун хөл нь хамгийн хүчтэй зэвсэг бол зүүн хөлөөс илүү толгойгоороо олон гоол оруулсан байна. 

Зүүн хөлөөрөө:          22

Баруун хөлөөрөө:      56

Толгойгоороо:            25 

Роналду аль багуудын эсрэг олон гоол оруулсан бэ? 

Тэрбээр Европын “Хүчирхэг тав” буюу Англи, Франц, Герман, Итали, Испанийн эсрэг нийт 15 удаа тогложээ. Гэхдээ зөвхөн Испанийн эсрэг л 2018 оны ДАШТ-ий үеэр хэт-трик толилуулж байжээ. 

Литви:                        7

Швед:                         7

Андорра:                    6

Люксенбург:              6

Армени:                     5

Латви:                         5

Эстони:                      4

Фарерын арлууд:       4

Унгар:                         4

Нидерланд:                4

Бельги:                       3

Дани:                          3

Умард Ирланд:          3

Орос:                          3

Испани:                      3 

Швейцар:                   3 

Харин Азербайжан, Босни, Камерун, Кипр, Египет, Чех, Казакстан, Саудын Арабын багуудын эсрэг тус тус хоёр, Аргентин, Хорват, Эквадор, Финлянд, Гана, Грек, Исланд, Иран, Морокко, Шинэ Зеланд, Умад Солонгос, Панам, Польш, Серби, Словак, Украин, Уэльсийн багуудын эсрэг тус бүр нэг гоол оруулжээ. 

Роналдуд хэн олон гоолын дамжуулалт өгсөн бэ? 

Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнээс Рикарду Куарежма, Жоау Моутиньо нар түүнийг хамгийн олон гоолын дамжуулалтаар хангажээ. 

Жоау Моутиньо:       8

Рикарду Куарежма:   8

Бернарду Силва:       6

Деку:                           5

Жоау Мариу:              4  

Жоау Перрейра:        3

Луиш Фигу:                 3

Роналду талбайдаа хийсэн 48 тоглолтод гоол оруулсан бол зочлон тоглолтын 40, дундын талбайн 15 тоглолтод гоол оруулсан байна. 

Ингэхдээ нийт есөн хэт-трик толилуулж, хоёр удаа нэг тоглолтод дөрвөн гоол оруулжээ. Харин хос үзүүлэлт 15 байна. 

Роналдугийн гоол оруулсан 68 тоглолтын 57-д нь Португалын шигшээ хожжээ. Харин тав тэнцэж, зургаа хожигдсон байна. 


Эх сурвалж:   Европын хөл бөмбөгийн холбооны цахим хуудас