Ковид-19 халдвараас сэргийлэхийн тулд аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Тэгвэл иргэд зах худалдааны төвүүдэд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх тохиолдол их байна. Иймээс аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж Ковид-19 халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг холбогдох байгууллагуудаас уриалж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх засгийн газрын 2020 оны 178-р тогтоолын хүрээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа хэвийн ажиллана.тэгвэл тус шийдвэрийн хүрээнд хүнсний захууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлж байгаа иргэдийн хөл хөдөлгөөн их байна.
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын зөвлөмжид хоорондын зайг баримтлах мөн бэлэн мөнгөнөөс аль болох татгалзахыг зөвлөж байгаа. Тэгвэл зах худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн эдгээр зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд хэлж байна. Иймээс иргэд аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж цахим банкийг ашиглахыг “Монголбанк”-аас уриаллаа. Цахим банкны тухайд банкны харилцах болон хадгаламж, төлбөрийн картын дансыг интернэт банкны үйлчилгээнд холбож ямар ч цаг хугацаанд хаанаас ч төлбөр, тооцоог илгээх, хүлээн авах боломжтой, нууцлал хамгааллын өндөр систем бүхий хялбар үйлчилгээ юм. Монгол улсын хэмжээнд 2020 оны 2 улирлын байдлаар нийт 2.4 сая интернэт банкны эрхтэй хэрэглэгч байна гэсэн тоон мэдээлэл байна.
