Испаничууд тэнцэж, Итали, Англи, Германы багууд хожив 

Урьд шөнө Европын бүс дэх ДАШТ-ий сонгон шалгаруулалтын эхний тоглолтууд үргэлжиллээ. 

Би хэсэг: Испани 1-1 Грек, Швед 1-0 Гүрж  

Си хэсэг: Болгар 1-3 Швейцар, Итали 2-0 Умард Ирланд 

Эф хэсэг: Израил 0-2 Дани, Молдав 1-1 Фарерын арлууд, Шотланд 2-2 Австри

Аи хэсэг: Андорра 0-1 Албани, Англи 5-0 Сан Марино, Унгар 3-3 Польш 

Жэй хэсэг: Герман 3-0 Исланд, Лихтенштейн 0-1 Армени, Румын 3-2 Умард Македон 

ШВЕД 1-0 ГҮРЖ

Таван жилийн дараа эргэн бүрэлдэхүүндээ нэгдсэн Златан Ибрахимович шигшээ багтаа ялалт авчирсан гэж болох юм. Учир нь түүний дамжуулалтаас Виктор Классон хожлын ганц гоолыг орууллаа. Мэдээж Гүржийн багийн аюултай довтолгоог зогсоосон хаалгач Кристоффер Нордфельдтийг дурдах дурдах ёстой. 

ИСПАНИ 1-1 ГРЕК

Испаничууд 2008 оны ЕАШТ-ээс хойш анх удаа Грекийн шигшээг хожиж чадсангүй. Гранада хотноо болсон тоглолтод Альваро Мората 33 дахь минутад эхний гоолыг оруулж багтаа тэргүүлэл авчирсан ч хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоос тоо тэнцэж үндсэн цагт хоёр баг оноо хуваажээ. 

ГЕРМАН 3-0 ИСЛАНД  

Энэ зун болох Евро 2020 тэмцээний дараа үүрэгт ажлаа өгөхөөр шийдсэн тухайгаа өнгөрсөн есөнд зарласан Йоахим Лев (Германы шигшээ багийг 2006 оноос хойш дасгалжуулж буй )-ийн баг тоглолтын эхний 10 минутад л Леон Горецка, Кай Хаверц нар гоол оруулж эхний хагас 2:0-ээр өндөрлөжээ. Улмаар завсарлагааны дараахан Илкай Гюндоган багтаа удаах гоолыг нь авчирсан байна. 

АНГЛИ 5-0 САН МАРИНО 

Доминик Калверт-Льюин дүбль толилуулж, Жэймс Уорд-Проуз, Рахим Стерлинг нар гоол оруулснаас гадна анх удаа шигшээдээ тоглосон Олли Уоткинс багтаа сүүлийн гоолыг нь авчирчээ. 

ИТАЛИ 2-0 УМАРД ИРЛАНД 

Доменико Берарди хурц өнцгөөс оруулсан гоолоор Италичууд тоглолтын 14 дэх минутад тэргүүлж эхэлсэн бол эхний хагаст мөн Чиро Иммобиле удаах гоолыг толилуулсан юм. 

ШОТЛАНД 2-2 АВСТРИ 

Тоглолтын эхний хагас нам гүмхэн өнгөрсөн ч хоёрдугаар үед зочдоос Саша Калажич хоёр, талбайн эздээс Грант Хэнли, Жон МакГинн нар тус бүр нэг гоол оруулжээ. Товчхондоо завсарлагааны дараахан Австрийн баг тэргүүлж эхэлсэн ч хоёрдугаар хагасын дунд тоо тэнцсэн. Харин 80 минутад эхний гоолын эзэн дахин гоол оруулсан ч таван минутын дараа тулааныг дахиад эхлүүлж ялагч тодорсонгүй. 

УНГАР 3-3 ПОЛЬШ 

Зургаан гоолын нэгийг нь л оны шилдэг хөл бөмбөгчин Роберт Левандовски оруулсан ч түүний гоолын ачаар польшууд хожигдлоос аврагдлаа. Тодруулбал дөнгөж зургаа дахь минутад Роланд Саллаи тоог нээж, мөн завсарлагаанаас 6 минутын дараа Адам Салаи удаах гоолыг оруулан унгарчууд 2:0-ээр хошуучилж байсан ч сэлгээгээр талбайд гарсан Кшиштоф Пёнтек, Камиль Юзвяк нар минутын зайтай дараалан гоол оруулж зөрүүг арилгасан юм. Улмаар 78 дахь минутад Вилли Орбан талбайн эздэд дахин хошуучлал авчирсан ч Бундеслигийн мэргэн бууч 82 дахь минутад мөн л түүнийг нь арилгажээ. 

Ийнхүү Европын бүсэд шигшээ багууд ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хэсгийн эхний тоглолтоо хийлээ. (Лхагва гарагийн шөнө болсон эхний тоглолтуудын дүнг http://mongoltv.mn/post/63808 линкээр үзээрэй) Удаах тоглолтууд Улаанбаатарын цагаар ирэх бямба, гарагуудын шөнө болно. Харин маргааш орой хоёр тоглолт байна. 

 

III/27 - Орос /22:00/ Словени, Монтенегро /22:00/ Гибралтар