Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр өмнө нь гаргасан алдаанууддаа уучлалт гуйж, компанийнхаа засаглалыг цааш сайжруулах зорилгоор компанийн удирдлагыг хүүхдүүддээ залгамжлуулахгүй гэдгийг мэдэгдсэн байна.
ДэлгэрэнгүйАНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс энэ удаагийн цар тахлыг 1941 онд сувдан эрэг дээр болсон дайралт болон 2001 оны 9-р сарын 11-ний өдөр гарсан террорист халдлагаас ч илүү хор хөнөөлтэй хамгийн аймшигт халдлага хэмээн тодорхойлж, БНХАУ-ын эсрэг шийтгэл оногдуулан хариу арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
ДэлгэрэнгүйКазахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын охин Дарига Назарбаева одоогийн ерөнхийлөгч Кассым Жомарт Токаевын шийдвэрээр парламентын даргын албан тушаалаасаа огцорсон байна.
ДэлгэрэнгүйИх британид халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаагаас нас барсан хүний тоо нь 32 мянгад хүрснээр Итали улсыг давж, Европт тэргүүлж эхэлжээ.
ДэлгэрэнгүйКовид-19 халдвар дотооддоо алдсан тохиолдолд мэргэжлийн байгууллага бэлэн байдалд хэрхэн ажиллаж байгааг Чингэлтэй дүүргийн хэмжээнд хийх дадлага сургуулилтын хөл хорионоос харж болно гэдгийг албаныхан онцолж байна.
ДэлгэрэнгүйКовид-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан жолооны үнэмлэх хэвлэх түүхий эд бэлдэцийн хангамж тодорхой хэмжээгээр тасалджээ
ДэлгэрэнгүйТүүнчлэн Япон улсын хүн амд хүүхдүүдийн эзлэх хувь 46 дахь жилдээ дараалан буурч, 12 хувьд хүрсэн бол тус улсын адилаар төрөлтийн хэмжээ нь мөн л жил бүр буурч байгаа орнуудын тоонд ордог Өмнөд Солонгос улсын тухайд энэ тоо 12.4 хувьтай байдаг байна.
ДэлгэрэнгүйАНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс халдварын тархалт энэ хэвээрээ үргэлжлэн нэмэгдсээр байвал ирэх 6-р сар гэхэд нэг өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо одоогийнхоос 8 дахин нэмэгдэж, өдөрт л 200 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэхээс гадна эндэгдлийн тоо нэг өдөрт 3000 хүртлээ нэмэгдэнэ гэж тооцоолсноо мэдээлжээ.
ДэлгэрэнгүйБаянгол дүүргийн Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам анх 1989 онд баригдсан байдаг. Түүнээс хойш 30 жилийн хугацаанд томоохон хэмжээний засвар арчлалт хийгдээгүй байна.
ДэлгэрэнгүйЭнэхүү үйл явдлын улмаас хүний амь нас үрэгдсэн болоод гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд санамсаргүй үйл явдал болсон гэсэн тайлбарыг мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.
ДэлгэрэнгүйӨнгөрөгч 3-р сарын дундуур халдварын дэгдэлт ид оргил үедээ өдөрт л 13 хувиар нэмэгдэж байсан бол сүүлийн 7 хоногуудад 2-3 хувиар нэмэгдэж, ерөнхийдөө саарах хандлага ажиглагдаж байна. Улмаар дэлхийн ихэнх улс орон цар тахлаас үүдэлтэй хөл хорионы дэглэмийг сулруулж, хямралд орсон эдийн засгаа эргэн сэргээх зорилготой алхмуудыг хийж эхлээд байгаа ч мэргэжилтнүүдийн зүгээс халдварын 2 дахь давлагаа нүүрлэж болзошгүй гэсэн анхааруулгыг хүргүүлээд байгаа юм.
ДэлгэрэнгүйАНУ-ын Тагнуулын байгууллагаас энэхүү вирусийг хүн бүтээгээгүй гэсэн тайлбарыг өгсөн нь дээрх маргаанд цэг тавих анхны бодит мэдээлэл болсноороо өндөр ач холбогдолтойд тооцогдож байгааг ажиглагчид онцолжээ
ДэлгэрэнгүйОХУ-д халдвар авсан хүний тоо 100 мянга даваад байгаагаас тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Монголбанкнаас гуравдугаар сарын ээлжит статистик мэдээллийн тоймыг танилцууллаа. Гуравдугаар сарын байдлаар арилжааны банкууд дахь иргэдийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 1,2 хувиар, өмнөх оноос 2 хувиар тус тус буурсан байна.
ДэлгэрэнгүйЖил бүрийн 4-р сарын 30-ныг "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглээд 22 жилийн хугацаа өнгөрчээ. Харин Манай улс 2006 оноос эхлэн уг өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлгэрэнгүй