Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүнээр Нгози Оконжо-Ивеала томилогдсоноор энэхүү албан тушаалыг түүхэнд анх удаа эмэгтэй, Африк гаралтай хүн хашихаар боллоо.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Хятад Ард Улсын эрх баригчид Тайванийн тусгаар тогтнолыг эрэлхийлсэн ямар ч оролдлого нь эх газрын хятадтай дайн зарласанд тооцно гэж анхааруулаад байгаа. Харин Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жо Байден Тайванийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь дэлхийн 2 том гүрний хоорондын хурцадмал байдалд нөлөөлнө гэж ажиглагчид үзжээ.
ДэлгэрэнгүйПарламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн Мьянмар улсын өндөр албан тушаалтнуудыг хорьж, цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэж байна гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна
Дэлгэрэнгүй"Алибаба" группийг үүсгэн байгуулагч Жак Ма алга болсон гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна
Хамгийн сүүлд өнгөрөгч оны 10 дугаар сард шанхай хотод болсон арга хэмжээнд оролцсоноос хойш дахин олны нүдэнд харагдаагүй тэрбээр улсынхаа өндөр технологийн салбарыг зохицуулах журмыг шүүмжилсэн нь эх газрын Хятадын эрх баригчдын бухимдлыг төрүүлсэн гэж эх сурвалжууд мэдэгджээ.
Дэлгэрэнгүй110 мянган хүнтэй Мажене хотод газар хөдлөлтийн чичиргээ 5-6 секунд үргэлжлэхэд 300 орчим орон байр эвдэрч, нурсан бөгөөд 15,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн онцгой байдлын алба мэдээлсэн байна.
ДэлгэрэнгүйДэлхийд хоёрдугаарт орох том эдийн засагтай Бүгд Найрамдах Хятад Ард улсын 2020 оны экспорт, импортын нийт хэмжээ 4.9 их наяд Америк долларт хүрсэн гэж тус улсын гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 20 жил хорих ялыг тус улсын дээд шүүх хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн 2016 онд болсон парламентын сонгуулийн өмнө намынхаа нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх ажилд хууль бусаар оролцсоных нь төлөө дахин 2 жилийн ял оноож, нийт 22 жил хорихоор болсон байна.
Дэлгэрэнгүй1-р сарын 13-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхим одоогийн ерөнхийлөгч Доналд Трампыг буруутгасан зүйл заалт бүхий тогтоолыг хэлэлцэн баталж, түүнийг Капитолын ордонд болсон эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэрэгт буруутай гэж мэдэгджээ.
ДэлгэрэнгүйӨнгөрөгч мягмар гарагт Иран улс байлдааны хоёр шинэ хөлөг онгоцоо албан ёсоор танилцуулжээ. Тухайлбал, хамгийн эхэнд Ираны тэнгисийн цэргийн хүчний түүхэн дэх хамгийн том байлдааны хөлөг онгоцонд тооцогдож байгаа нисдэг тэрэг тээгч "Макран" хөлөг онгоц юм. Т
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард улсын хөдөлмөрийн намын 8 дугаар их хурлаар тус улсын удирдагч Ким Жон Уныг намын ерөнхий нарийн бичгийн даргаар өнгөрөгч 10-ны өдөр томиллоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
ДэлгэрэнгүйАмерикийн Нэгдсэн Улс Тайваньтай хамтран ажиллахад саад учруулж байсан хязгаарлалтаа цуцалж байна гэж Нэгдсэн Улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч ням гарагт мэдэгджээ.
ДэлгэрэнгүйИх Британийн Лондон хотын Вестминстерийн шүүх Викиликс сайтын үүсгэн байгуулагчдын нэг Жулиан Ассанжийг Америкийн нэгдсэн улсын талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Тус шүүхээс түүний амь насанд нь эрсдэл учирч болзошгүй гэж үзсэн бөгөөд Жулиан Ассанжийг батлан даалтад гаргах хүсэлтийг өнөөдөр хэлэлцэх төлөвтэй байна.
Дэлгэрэнгүй2017 онд Саудын Арабын эрх баригчид ойрх дорнодын тогтвортой байдалд саад учруулж байна гэж Катар улсыг буруутган тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Тэгвэл 3-н жилийн хугацаанд үргэлжилсэн хоригоо цуцалж, Катар улстай агаарын, хуурай газрын болон усан хилээ нээхээр болсныг Кувейтын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
ДэлгэрэнгүйАмерикийн нэгдсэн улсын сенатын танхимын гишүүд "Ковид-19" цар тахлын улмаас хямралд өртсөн эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг батлахаар өнгөрөгч долоо хоногт санал нэгдсэн. Улмаар конгрессын танхим энэхүү хөтөлбөрийг баталж, ерөнхийлөгч Трамп руу гарын үсэг зуруулахаар өнгөрөгч баасан гарагт илгээсэн гэж хууль тогтоогчид мэдэгдэж байсан юм.
ДэлгэрэнгүйӨнгөрөгч бямба гарагт Их Британийн эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс гаргасан тайланд Бүгд Найрамдах Хятад ард улс 2028 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох төлөвтэй байна гэж мэдээлжээ.
Дэлгэрэнгүй














